Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 99 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.2-т заасныг үндэслэн Дундговь аймгийн Өлзийт, Говь-Угтаал, Эрдэнэдалай, Сайнцагаан, Баянжаргалан, Дэрэн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга болон Говь-Угтаал сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд зарлаж байна.
Дээрх албан тушаалуудын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд dundgovi@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн авна.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ
Холбоо барих утас: 70592362, 99059830