Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөг тунхаглаж, эдийн засгийн гадаад мөлжлөг, харийн дарангуй тогтолцоог халсан өвөг дээдсийн минь үйл хэрэг цаглашгүй түүхэн гавьяа билээ.
Түүн дотор Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, Түшээ гүн, Монгол улсын анхны сайд Г.Чагдаржав оройлон оролцож, онцгой үүрэг гүйцэтгэснийг түүх гэрчилдэг.
ТА БҮХЭНДЭЭ , ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ 109 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ