Мэдээ, мэдээлэл

ЗАСАГ ДАРГЫН 2021 ОНЫ АНХДУГААР ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Өнөөдөр аймгийн Засаг даргын 2021 оны анхдугаар шуурхай хуралдаан боллоо. Хурлын эхэнд Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Мөн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2020 онд хийсэн ажлын тайлан болон Төрийн албаны зөвлөлөөс хүргүүлж буй зөвлөмжийг танилцуулсан байна. Төрийн байгууллагууд хүний нөөцийн системийг нэн даруй шинэчлэх шаардлагатай талаар анхаарууллаа.
 
Хурлаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат 2021 онд ард иргэдийн оролцоог төрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр ажиллах бөгөөд амралтын өдрүүдэд иргэдтэй уулзах цаг гарган, иргэдийн санал, сэтгэгдлийг хүлээн авч байх ажлыг зохион байгуулах, мөн 2021 оныг “Бизнесийг дэмжих жил” болгон зарлаж байгаа бөгөөд баялаг бүтээгчдийг дэмжиж, төр-иргэн, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин өргөжүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулах талаар онцолсон юм.
 
Түүнчлэн энэ үеэр 2020 оны 12-р сарын 28-нд аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Доржбатыг танилцуулав.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа