Дундговь аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотой малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр олгож буй эрүүл ахуй, ариун цэврийн багцыг өнөөдөр Сайнцагаан сумын малчин өрхийн эмэгтэйчүүдийн төлөөлөлд хүлээлгэн өглөө.
Энэхүү багц нь өвөлжилт хүнд байгаа энэ үед малчин өрхийн ахуйн хэрэгцээнд бага ч гэсэн дэмжлэг болох бөгөөд аймгийн хэмжээнд 15 сумын 131 малчин өрхийн эмэгтэйчүүдэд олгох юм.