Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн захиргааны удирдах албан тушаалын 7 ажлын байр, төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын 80 ажлын байран дээр төрийн албаны тусгай шалгалтыг зарлаж, энэ сарын 4-ний өдөр шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтад нийт 31 хүн бүртгүүлсэнээс мэргэжил, ажилласан жилийн шаардлага хангаагүй 12 хүн хасагдаж, 19 хүн шалгалтад оржээ.
Шалгалтад оролцогчдоос удирдах албан тушаалын 3, гүйцэтгэх албан тушаалын 11 ажлын байр нөхөгдлөө. Тус шалгалтын дүнг Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн тухайн албан тушаалд тэнцсэн иргэдийн материалыг холбогдох байгууллагуудад нь “Албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” албан бичгийн хамт хүргүүлэх юм.