Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН УДИРДЛАГУУД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр нар өнөөдөр аймгийн Шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солицлоо.
 
Тус байгууллагаас шүүхийн ерөнхий системийг ашиглан иргэд өөрсдийн хэрэг, маргааны үйл явцыг хянах, хувийн нэвтрэх кодны тусламжтайгаар мэдээллийг цахимаар авах боломжийг бүрдүүлжээ. Мөн өөрсдийн цахим хуудсанд “Иргэн танд” цогц буланг ажиллуулж иргэдэд нээлттэй, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэхээр зорьж буйг онцолсон юм.
 
Шүүхийн удирдлагуудын зүгээс барилгын асуудал хүндрэлтэй байгаа бөгөөд албан хаагчдын тав тухтай орчинд ажиллах боломж, нөхцөл хангагдахгүй байгаа асуудлыг хөндсөн байна. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат энэ асуудлаар хамгийн боломжит хувилбарыг судлан үзэж, орон нутгийн зүгээс дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа