Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ-УС ОНӨҮГ-ЫН АЖИЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Аймагт усны хангалт, дулааны асуудлаар үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдлага, хамт олонтой уулзаж тухайн байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажил, тулгамдаж байгаа асуудалтай аймгийн удирдлагууд танилцлаа.
 
Тус газрын дарга Д.Ганбаатар: “Шинэ цэвэрлэх байгууламжийн ажил хурдтай гүйцэтгэл сайтай байна, 8 сард ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа бөгөөд саарал усыг зөөвөрлөж ашиглах боломж бүрдүүлж өгөхийг гүйцэтгэгч компанид хүсэлтээ тавиад байна. 6 аж ахуйн нэгж, 200 гаруй айл өрхийг дулаанаар хангадаг. Уурын зуухны тогоонуудыг солисон учир харьцангуй халаалтын нөхцөл сайжирсан гэж үзэж байна. Гэр хорооллын бүх худаг цахим болсон энэ нь иргэдийн сэтгэлд нийцсэн ажил болсон. Одоо ундны усыг цэвэршүүлэх төхөөрөмж тавих асуудлыг Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр хийхээр болоод байгаа. Мөн дотоод нөөцөө ашиглан ажилтнуудыхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулж засвар, тохижилтын ажлуудыг хийсэн” гэх мэтээр ажлаа танилцуулсан юм.
 
Засаг дарга Ц.Мөнхбат аймгийн иргэдээ ундны усаар хангаж, халаалт дулаан түгээж, цаг агаарын халуун хүйтэн нөхцөлд зүтгэн, ажиллаж байдаг та бүхэндээ баярлалаа хэмээн амжилт хүсээд ундны усны эх үүсвэрээ найдвартай хамгаалах шаардлагатай, улмаар иргэдэд усны хэрэглээний талаар нөлөөллийн ажил хийх хэрэгтэй гэв.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа