Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Дундговь Цахилгаан түгээх сүлжээ салбар нь 77 албан хаагчтайгаар, аймгийн 10 сум, Өмнөговь аймгийн 1 сумын нийт 7611 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчний найдвартай байдлаар хангаж 35кв хүртэлх хүчдлийн 782км шугам, 72 дэд станцын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
 
Үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах зорилгоор цахилгааны нэхэмжлэхийг цахимаар болон хэрэглэгчийн гар утсанд хүргэдэг, банкны карт уншигч ашигладаг, цахим мэдээллийн самбар байршуулсан, цахимаар төлбөр хийх гэх мэт шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлжээ.
 
Аймгийн төвийн хэмжээнд шөнийн хөнгөлөлт эдлэх 356 хэрэглэгчийн цахилгааны үнэ 8 сая гаруй төгрөг хөнгөлсөн байна. Мөн Дэлхийн банкны “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөөрөөс 3 тэр бум 321 сая төгрөгийн санхүүжилтээр засвар шинэчлэлтийн ажил хийх бөгөөд айл өрхийн 4888 ширхэг, аж ахуйн нэгж байгууллагын 365 ширхэг тоолуурыг ухаалаг тоолуураар сольж автоматжуулах томоохон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
 
Одоогоор Засгийн газрын 211 дүгээр тогтоолын дагуу хэрэглэгчдийн өмнөх оны мөн үеийн цахилгааны төлбөрийн дүнгээр хөнгөлөлт үзүүлэн ажиллаж байгаа төдийгүй энэ асуудлаар иргэдийн санал хүсэлтэд хариу өгөх зорилгоор комисс байгуулагдан ажиллаж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа