Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны анхдугаар хурал 12 гишүүний ирцтэй хуралдлаа. Хурлаар амжилт гаргасан тамирчид, багш, дасгалжуулагчид урамшуулал олгох, ахмадад ээлтэй байгууллага, баг шалгаруулах, сумдын Ахмадын хороодод урамшуулал олгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Мөн хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн ӨГСХ шийдвэрлэлтийн тайланг танилцуулж, тэмдэглэлээр үүрэг, чиглэл өгчээ.