Г.Түвшинжаргал захиралтай авто сэлбэгийн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг “Мөнх очир тойн” ХХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын постод 24 цагаар ажиллаж буй албан хаагчдын дулаан, тав тухтай орчинд ажиллах боломжийг бүрдүүлэхэд тусламж болгон Тавантолгойн 2тн нүүрсийг аймгийн Онцгой комисст хандивлалаа. Танай хамт олон талархал илэрхийлье.