Мэдээ, мэдээлэл

“МАНДАЛГОВЬ ХҮНС” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир нар Хүнсний манлай үйлдвэр “Мандалговь хүнс” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн энэ үеэр тус компанийн ажилчдад төрийн болон аймгийн шагналыг гардуулан өгсөн юм.
 
“Мандалговь хүнс” ХХК нь 1995 оноос хойш одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 40 гаруй ажилтантайгаар 5 цехэд 60 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Тус компани нь түүхий эд болон бүтээгдэхүүний чанарт хяналт тавих зорилгоор 2010 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас шалгаруулсан Хүнсний боловсруулах үйлдвэрийн Дотоод хяналтын лаборатори байгуулах тендерт шалгарч 22 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмж бүхий лабораторийг байгуулжээ. Түүнчлэн 2016 онд микробилогийн лабораторийг шинээр байгуулж 18 сая гаруй төгрөгийн багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр ханган үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Ингэснээр тус үйлдвэрээс олон улсын чанарын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт хүргэж буйгаараа онцлог аж.
 
Өнгөрсөн 2020 онд Монгол улсын Хүнсний аж үйлдвэрийн салбарын 90 жил, “Мандалговь хүнс” ХХК-ийн 25 жилийн ой тохиосон бөгөөд ажилдаа амжилт гаргасан ажилчдыг шагнаж урамшуулсаныг өнөөдөр гардууллаа. Үүнд:
“Үйлдвэр, худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан” тэмдгээр
- Чанар шалгагч, савлагч Самбадоржийн Болормаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр
- Талх, нарийн боовны цехийн ажилчин Ганбатын Мөнгөнтуяа
Дундговь аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр
- Тоног төхөөрөмжийн механикч Б.Ууганбаатар
Дундговь аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр
- Борлуулалтын албаны ажилтан Санжаадамбын Батмөнх нарыг шагнаж урамшуулжээ.
 
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Бизнесийг дэмжих жил”-ийн хүрээнд бүхий л талаар дэмжин, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, үйлдвэрийн хувьд хүчин чадлаа хэрхэн бүрэн дүүрэн ашиглах боломж байгааг судлан, маркетинг, менежментийг сайжруулах талаар санал бодлоо солилцлоо.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа