Мэдээ, мэдээлэл

Мэндчилгээ

    Бүрэн эрхт Ардчилсан Монгол улсын иргэд, Дундговь аймгийн нийт иргэд Та бүхэндээ Үндсэн хуулийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлж байна.

    Монгол Улсын Үндсэн хууль бол эх орондоо иргэний хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, Монгол Улсад эрх зүйт төрийг төлөвшүүлэн тогтоох, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан хамгаалах, эдийн засаг, улс төр, нийгмийн тогтолцоонд үндсэн өөрчлөлт хийх, эрх зүйн шинэчлэлт хийх зэрэг хууль зүйн үндсийг тогтоосон, манай ард түмний оюуны үнэт өв, баялаг төдийгүй дэлхийн жишигт нийцсэн, эрх зүйн дээд хүчин чадвартай түүхэн баримт бичиг билээ.

    Бид Монгол улсад парламентат ёс бэхжиж, зөвхөн хууль засагласан, шударга ёс, хариуцлага сахилга бат бүх шатанд төлөвшсөн, байгалийн баялгийн өгөөж иргэддээ тэгш шударга хүртэгдэж, хүний хийгээд нийгмийн хөгжлийн сайн сайхан ирээдүйг цогцлоохын төлөө ажиллах болно.

    Мөн энэ завшааныг тохиолдуулан Дундговь аймгаас депутатаар сонгогдон Монгол Улсын Үндсэн хууль баталсан иргэддээ амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

   Энэ өдөр бол эрх чөлөөт иргэн таны улс үндэснийхээ түүх, соёл, сайхан монгол орон, дуу хуурын өлгий Дундговь аймгаараа бахархах бахарлын өдөр юм.

   Тусгаар тогтносон монгол улсын иргэн та бүхний хийморь ямагт мандан бадарч үндэсний зөвшилцлийн гэрээ болсон Үндсэн хуулиа ямагт дээлэн сахин хүндэтгэж хуулийн мөн чанар, үзэл баримтлалыг танин мэдэж байх үүргээ үргэлж биелүүлж явахыг хүсэн ерөөе.

Монгол улс сэргэн мандаж байх болтугай.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа