Мэдээ, мэдээлэл

БАЙГУУЛЛАГУУДААР ЯВАХ АЖЛЫН ХҮРЭЭНД САЙНЦАГААН СУМЫН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, орлогч дарга М. Анхбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат нар Сайнцагаан сумын ЗДТГ-ын ажилтан, албан хаагчидтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Тус сумын удирдлагуудын зүгээс Сайнцагаан сум нь аймгийн хүн амын дийлэнх хэсэгт төрийн үйлчилгээ үзүүлдэг, барилга байгууламжийн хувьд хуучирч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөл хүнд байдалд байгаа учир шинэ барилгын асуудал дээр онцгойлон анхаарч өгөхийг хүслээ.
Уулзалтын үеэр аймгийн удирдлагуудын зүгээс дараах саналыг солилцлоо.
Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ: “Аймаг сумын ИТХ хоорондоо нягт уялдаатай, шинэлэг байдлаар хамтран ажиллана, Улирал бүр төлөөлөгчийн өдөрлөг зохион байгуулж, иргэдтэйгээ уулзана, иргэдийн төлөөлөгч хүний эрх, үүргийг нэмэгдүүлж иргэдэд таниулж ажиллана”
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат: “Аймаг дотроо өвөлжиж байгаа малчдын байдал ямар байгааг газар дээр нь очиж үзэхээр удахгүй ажлын хэсэг байгуулагдаад ажиллана. Танай байгууллагын шинэ барилгын асуудал аймгийн үндсэн чиглэлд тусгагдаад явж байгаа, аль болох барилгатай болгохын төлөө бид ажиллана”
Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр: “Аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг иргэдэд тайлагнах, тэднийг мэдээллээр хангах, иргэн бүрд нээлттэй, ойлгомжтой байх талаар бид хатуу анхаарч ажиллана. Мөн багийн Иргэдийн Нийтийн хурлыг бүх иргэдээ хамруулж, шинэлэг байдлаар хийх бодлого, төлөвлөгөөтэй байна”
Аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат: “Бид энэ жилийг бизнесийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан бизнесийн байгууллагын саналыг авч, бүх төрийн албан хаагчид ажлын чиг үүргийн дагуу төлөвлөгөөндөө энэ талын ажлыг тусгаж, бизнес эрхлэгч байгууллага, хувь хүнд аль болох чирэгдэлгүй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг үзүүлэх ёстой. Та бүхний явуулж байгаа бодлого ажил үйлчилгээг иргэн бүр мэддэг байх, мөн иргэдийн оролцоог дэмжиж, өргөдөл гомдлын шийдвэрлэлт хурдан байж, ахиц дэвшилтэй ажиллана. Хүний нөөцийн бодлого дээр тусгайлсан бодлого чиглэл барьж, ажиллана.”

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа