Мэдээ, мэдээлэл

ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Хот тохижуулах газар нь хог хаягдлыг ачих, тээвэрлэх, устгах, нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тэдгээрийг арчлах, хамгаалах, засварлах, зам талбай, гэр хорооллын гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор 26 албан хаагчтайгаар хог тээврийн машин 6, пункерийн 1 машин, гэрэлтүүлгийн машин 1, ковш 2, усалгааны 1 машин гэсэн техник хэрэгсэлтэйгээр аймгийн төвийн бүтээн байгуулалт, тохижилтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна.
Аймгийн төвийн багийн 715 ш гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг 1 цахилгаанчин хариуцдаг бөгөөд 5, 8, 9 дүгээр багийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгохоор 467.200.000 зураг төсөв хийлгэж ХОХБТХэлтэст хүргүүлжээ.
Мандалговь хотын 3880 айл өрх, 131 ААНБайгууллагын хог хаягдлыг тээвэрлэж нэгдсэн цэгт байршуулдаг төдийгүй 2020 оны баталсан төсвөөр хог тээврийн ажилд баг тус бүрд 1 буюу 5 ачигч ажилладаг бөгөөд 1 айлд 1,5-2,5 сарын хугацаанд очиж хог хаягдлыг нь ачиж байна.
Хот тохижуулах газрын ажилчдаас цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, ажилчдын амрах байр орон тоог нэмэгдүүлэх гэх мэт санал хүсэлт ирдэг тухай тус газрын удирдлага илэрхийлж байлаа.
Цаашид Хот тохижуулах газрын засвар, үйлчилгээ, конторын барилга байгууламжийг ашиглалтад оруулах, хог хаягдлын цэг шинэчлэх, соёл амралтын хүрээлэнг шинэчлэх мод үржүүлгийн газар байгуулах зэрэг томоохон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.
Аймаг орон нутгийнхаа өнгө үзэмж, иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг хангахаар халуунд халж, хүйтэнд хөрч хүнд нөхцөл байдалд 100 хүний хийх ажлыг 20-уулаа хийж, ачаалалтай ажиллаж байгааг тань бид бүхэн ойлгож байна, 2021 оны төсөв батлахад онцгойлон анхаарч танай байгууллага дээр 1 тэр бум төгрөгийн санхүүжилт баталсан гэдгээ аймгийн удирдлагууд онцлоод Хот тохижуулах газрын ажилтнуудад эрүүл энх, ажлын амжилт хүслээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа