Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат орлогч даргын хамт “Их газрын чулуу” БЦГХЗахиргааны байраар орж удирдлага, албан хаагчидтай уулзаж, 2020 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай нь танилцсан байна.
Тус хамт олон нь өөрийн салбартаа 2020 оны ажлын гүйцэтгэлээрээ 94 хувьтай дүгнэгдэж, Монгол улсын хэмжээнд 21 аймгийг тэргүүлсэн баярт мэдээтэйгээр удирдлагуудыг угтсан бөгөөд 2021 онд Аялал жуулчлалын нөөц даацын судалгаа, Аргаль хонины генетикийн судалгаа, Байгаль хамгаалагчийн тухай баримтат кино, Хилийн багана, тэмдэг тэмдэглэгээ байршуулах, Олон салаа замуудад хаалт хийх, Гэрэл зургийн уралдаан, 2 га-д мод тарих, Хяналт шалгалтын явуулын хөдөлгөөнт пост байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.
Удирдлагуудын зүгээс байгууллагын дарга Р.Баттүвшинг менежмент сайтай ажиллаж, тухайн хамт олныг сэтгэл, зүтгэлтэй, идэвх санаачлагатай амжилттай ажиллаж байгаад нь талархаж баяр хүргээд, ажлын амжилт хүслээ.