Мэдээ, мэдээлэл

АЙМАГ ДАХЬ МОНГОЛ БАНК, ТӨРИЙН БАНКНЫ УДИРДЛАГА, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗЛАА

Аймгийн удирдлагууд орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа Монгол банк, Төрийн банкны байруудаар орж ажилтан, албан хаагчидтай уулзаж, тус тусын үйл ажиллагааны чиглэл, аймагт банк, санхүүгийн чиглэлээр явуулж байгаа бодлого үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол банкны зүгээс аймгийн иргэдийн дундах чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь багассан, хадгаламж харьцангуй өссөн үзүүлэлттэй байгааг танилцуулаад олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж олон талт нөлөөллийн сургалт, сурталчилгаа явуулж байгаа талаараа мэдээлэл хийж энэ чиглэлээр төрийн байгууллагатай хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн тус банкны барилгын насжилт өндөр 1984 онд баригдсан хуучин барилга тул аймаг орон нутгаас газрын асуудлыг шийдээд өгвөл шинэ барилга барих боломжтой байгаа, банкны ахмад ажилтнуудын шагналын асуудал дээр анхаарах зэрэг асуудлыг удирдлагуудад тавилаа.
Төрийн банкны зүгээс үйл ажиллагаагаа танилцуулж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаарх сүүлийн үеийн мэдээллийг өглөө.
Удирдлагын зүгээс барилга барих газрын асуудлыг шийдэж өгнө, орон нутгийн төсөвт хүндрэл учруулахгүйгээр хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг бид дэмжинэ гэж илэрхийлэв.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа