Мэдээ, мэдээлэл

ХАРИЛЦАА ХОЛБОО, ШУУДАНГИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БАЙГУУЛЛАГУУД ДЭЭР АЖИЛЛАЛАА

Дундговь аймагт шуудан, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ны Дундговь дахь газар, Монголын Цахилгаан Холбоо ХХК-ны Дундговь аймгийн Холбооны газар, Монгол шуудан ХХК-ны Дундговь дахь салбар зэрэг байгууллагуудаар орж ажилтан албан хаагчидтай уулзаж тус тусын үйл ажиллагааны чиглэл, өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Холбооны газрын зүгээс аймагт шинээр баригдаж байгаа барилга байгууламж хүлээлцэх комиссын бүрэлдэхүүнд байдаггүйгээс дараа нь хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхэд суваг, шугам оруулахад хүндрэлтэй байдаг. Холбооны чиглэлийн засвар үйлчилгээг хувийн болон төрийн аль ч байгууллагад мэргэжлийн түвшинд хийж хамтран ажиллахад бид бэлэн байдаг гэдгээ илэрхийлэв.
Монгол шуудан салбарын зүгээс цар тахлын үеийн хорио дэглэмтэй байгаа өнөөгийн цаг үед иргэдийн илгээмж, дайврыг албан ёсны баталгаатай мэргэжлийн байгууллагаар явуулах тал дээр хамтран ажиллах, энэ тал дээр аймгийн Онцгой комиссын зүгээс зохицуулалт хийж хамтран ажиллах хүсэлтэй байна гэв.
Засаг дарга Ц.Мөнхбат хэлэхдээ: Малчдын зүгээс сүлжээний өргөтгөл хийх хүсэлт ирдэг. Үүн дээр тухайн компани, үүрэн операторууд, төрийн байгууллага гурав хамтран судалгаа хийж, шийдэлд хүрч гэрээ байгуулан хамтран ажиллах боломжтой юм. Бидний зүгээс харилцаа, холбооны мэргэжлийн байгууллага, ажилтантай хамтран ажиллахад бид бэлэн байна.
Төрийн байгууллагын хурал цуглааныг цахим болгох тал дээр өөр илүү боловсронгуй программ хангамжийг санал болгож нийлүүлж, байгууллага өөрөө менежмент хийж ажиллах нь чухал гэдгийг онцолсон байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа