Мандалговь станц нь Дундговь аймагт 2014 онд байгуулагдсан, 6 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд Монгол орны газар хөдлөлтийн идэвхжилтийг судалж, геофизикийн шинжлэх ухааны мэдээллийн санд хувь нэмрээ оруулан, судалгаа, сургалт мэдээ мэдээллээр нутгийн захиргааны байгууллага, иргэдийг хангах эрдэм шинжилгээ судалгааны ажил хийдэг байгууллага юм. Байгуулагдсанаасаа хойш аймгийн төвийн газар хөдлөлийн аюулын үнэлгээ ба бичил мужлалын судалгааны номыг хийсэн байна.
Тус станцын эрхлэгч Р.Ундармаагийн зүгээс аймгийн удирдлагууд манай байгууллага дээр ирж, бидний ажилтай танилцаж байгаад талархалтай байна гэв.