Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ХААН БАНКНЫ УДИРДЛАГА, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗЛАА

Аймгийн удирдлагууд ХААН банкны төв байраар орж үйл ажиллагаатай танилцаж, сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа зээлийн бодлого, үйлчилгээний талаар танилцаж уулзалт хийсэн бөгөөд тус банк нь 90 гаруй ажилтантай, 15 суманд салбар тооцооны төвүүдтэй ажиллаж байна.
ХААН банкны захирал Д.Ганмягмар танилцуулгандаа “Иргэдийн зээлийн тоо өндөр байсан бол одоо харилцах хадгаламж харьцангуй өссөн үзүүлэлттэй болсон. Энэ нь иргэдийн санхүүгийн боловсрол дээшилж байгаатай холбоотой. Манай банкны харилцагчидад хүрэх үйл ажиллагаа 95 хувь цахимаар хийгддэг болсон” гэж мэдээлсэн юм. Мөн ажилтнуудын зүгээс тус байгууллага дээр аймгийн удирдлагын зүгээс ажил байдалтай танилцах гэж анх удаа ирж байгаад талархаж байв.
Төрийн байгууллагууд банкны менежмент, стандарт, харилцагчийн үйлчилгээ зэрэг сайн туршлагаас төрийн үйлчилгээнд тусгах, санаа авах, суралцах шаардлагатай байгааг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат онцлон хэллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа