Дундговь аймгийн Авто тээврийн төвийн ажилтан албан хаагчидтай уулзаж үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус газар нь автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн бүртгэх, хасах, автотээврийн хэрэгслийн мэдээллийн сан, бүртгэлийн сүлжээ байгуулах, хот хооронд орон нутгийн нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохицуулж хяналт тавьж ажиллах, мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох, төрийн байгууллагын захиалгат ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх зэрэг ажил, арга хэмжээг зохион байгуулан ажилладаг юм.
Удирдлагуудын зүгээс Авто тээврийн төвтэй цаашид хамтын ажиллагааг сайжруулж, шинэ түвшинд хамтран ажиллах тухайгаа илэрхийллээ.