Аймагт эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монос Дундговь ХХК-ны хамт олон аймгийн Онцгой комиссд 550 мянган төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг хандив болгон өглөө.
Хүний гар оролцохгүйгээр хөлөөр дарж удирдан гар ариутгадаг халдвар хамгааллын стандарт шаардлагад бүрэн нийцсэн гар ариутгах төхөөрөмж, 5 литр хэмжээтэй гар ариутгагч шингэн, амин дэм витамин Ц зэрэг бүтээгдэхүүнийг гардуулан өгсөн төдийгүй мөн ийм гар ариутгах төхөөрөмжийг Нэгдсэн эмнэлэгт хандив болгон өгсөн байна.
Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймаг, орон нутагтаа чин сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн Монос Дундговь ХХК-ны гүйцэтгэх захирал М.Ганчимэг болон тус хамт олонд ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.