Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ны гишүүн С.Чинзориг, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нар өөрийн аймгаасаа Өлзийт сумын нутагт отроор өвөлжиж байгаа 25 малчин өрхийнхөө малчдын төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ малчиддаа тусламж үзүүлж, өвс тэжээл хүргэн ирсэн байна.
Энэ үеэр Өлзийт сумын удирдлагууд С.Чинзориг гишүүн, А.Ишдорж дарга нарыг хүлээн авч хамтын ажиллагааны уулзалт хийж, санал солилцон отрын малчдад хүргэх өвс, тэжээл байршуулах, сумын Онцгой комиссын гишүүд болон малчдыг хоёр талаас нь зохион байгуулалтад оролцуулж, үйлчлэх ажлыг амжилттай зохион байгууллаа.
Өлзийт суманд 2021 оны өвөлжилтийн отор нүүдлээр гаднаас гурван аймгийн 125 малчин өрхийн 74445 толгой мал өвөлжиж байна.