Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Л.Доржбат, ОБГ-ын дарга, хурандаа М.Адьяабаатар, орлогч дарга дэд хурандаа Ц.Лувсанжамц, ЭМГ-ын хэлтсийн дарга Ц.Энхсайхан нар 15 сумын Онцгой комиссын дарга нартай цахим хурал хийлээ.
Хурлаар энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажиллагаатай холбоотой чиглэл өгч, сумдын удирдлагуудын асуултанд хариулж мэдээлэл өгсөн байна.