Улаанбаатар-Дундговь чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай автозамын арчилгаа, засвар, аймгийн төвд асфальт бетон болон бетон бүтэц, хайрга, дайрганы үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг “Дундговь автозам, машин механизм” ХХК-ны хамт олны зүгээс
аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд зориулж 500 мянган төгрөгийн ариутгалын бүтээгдэхүүн, 1 сая төгрөгийн бэлэн мөнгийг гардуулж өглөө.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Л.Доржбат нар тус компаны удирдлага хамт олонд талархал гардуулж, ажлын амжилт хүссэн байна.