Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР, МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРУУДЫН АЖИЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Аймгийн удирдлагууд ХХААГ, МЭГ-ын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзлаа. Тус газрын удирдлагууд өөрийн байгууллагын чиглэл үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажил, ололт амжилт, тулгамдсан асуудлын тухай мэдээлэл өгч, санал хүсэлтээ илэрхийллээ.

ХХААГ-ын зүгээс Түншлэл зохион байгуулах павилоны асуудлыг шийдэх, ахуй үйлчилгээний төв байгуулах зэрэг асуудал тависан бол МЭГ-аас мэргэжлийн малын эмч дутагдалтай учир боловсон хүчин бэлтгэх дээр анхаарах, 420 сая төгрөгийн өртөгтэй явуулын лаборатори бүхий автомашин улсын хэмжээнд 5 байдаг, түүний нэг манай аймагт байдаг уг машиныг байрлуулах автограш барих төсөв санхүү байхгүй учир гадаа нар, салхинд элэгдэж муудах асуудал үүсээд байгааг анхаарах, сум бүрийг мал эмнэлгийн чиглэлийн хөргүүр, хөлдөөгчтэй болгох тухай асуудлыг аймгийн удирлагуудад уламжиллаа.

Засаг дарга Ц.Мөнхбат хэлэхдээ: “Өвс тэжээлийн үнэ анх ямар үнэтэй нийлүүлэгдсэн одоо тэр үнээр барих бодлоготой байх, бэлчээрийн даацтай холбоотой асуудлаар чанартай МАА-г хөгжүүлэх, малчдын судалгааг нарийн гаргах мөн МЭГ-ын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд цахимжсан байгаад сайшаалтай байна, бусад байгууллагууд мөн энэ байдлыг нэвтрүүлэх хэрэгтэй юм. Та бүхний мэргэжлийн судалгаа, зөвлөгөө мэдээлэл бидний цаашдын ажилд тусгагдаж, Мал аж ахуй дээр суурилсан манай аймгийн хувьд мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтарч, нөөц боломжоороо дэмжиж ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа