Мэдээ, мэдээлэл

“ГАН-ИЛЧ” ХХК-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Дундговь аймагт 24 жил халаалт дулааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Ган-Илч ХХК-ны ажил байдалтай танилцлаа.
Аймгийн төв болон 6 сумыг дулаанаар ханган нийлүүлж байгаа Ган-Илч ХХК нь салбар компанитайгаа нийлээд 140 гаруй ажилтантай бөгөөд манай аймгийн томоохон ажил олгогч, тогтвор сууршилтай хувийн хэвшлийн нэг төдийгүй Илч дулаан түгээхээс гадна хэрэгцээний тоног төхөөрөмжөө өөрийн ажилтны чадвар, дотоод нөөц боломжоороо өөртөө үйлдвэрлэн хийж байгаа онцлогтой юм.
Мөн шахмал түлшний үйлдвэр байгуулан ашиглалтад ороход бэлэн болгоод байна. Тус компани хяналтын системээ цахимжуулж сүүлийн үеийн технологийг ашиглан зуухнуудын халааж байгаа температурыг нарийвчлан харж, 24 цагаар хяналт тавин, бүх мэдээлэл удирдлагуудын гар утсанд ирдэг байна.
Ган-Илч ХХК-ны захирал О.Ганбат: “Манай компаний хамт олон ажилдаа дадлага туршлагатай, сэтгэлтэй, хариуцлагатай ажилладаг. Нийгмийн хариуцлагын хүрээнд аймаг орон нутгийн бүхий л салбарт чиглэсэн үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Компани 24 жил ажиллахдаа ямар нэг аваар осолгүй ажилласан төдийгүй улсын хэмжээнд ижил үйл ажиллагаа явуулдаг компаниудын дунд тэргүүлдэг, байгууллагын соёлыг хөгжүүлж цаг баримтлах зарчмыг хэвшүүлсэн хамт олон. Цаашид хариуцлагын хүрээнд цөлжилтөөс хамгаалах, ногоон байгууламжийг хөгжүүлэх талаар ажлууд хийхээр төлөвлөж байна” хэмээн танилцууллаа.
Аймгийн удирдлагуудын зүгээс: “Орон нутагтаа олон иргэдийг тогтвортой ажлын байраар хангаж, илч дулааныг тасралтгүй хангаж ирсэн, олон жилийн зөв менежменттэй яваа чадварлаг хамт олон байна. Бизнесийг дэмжих жилийн хүрээнд төр, хувийн хэвшлийн харилцааг дээшлүүлэх, орон нутгийн аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана. Бид цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн сайжруулах тул зураг төсөв дээр та бүхний санал, хүсэлтийг тусгаж хамтран ажиллана” гэдгээ илэрхийлсэн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа