Улсын Онцгой комиссоос чиглэл болгосны дагуу Дундговь аймгийн Онцгой комисс Нийслэлийн Онцгой комисстой хамтран Улаанбаатар хотод хөл хорионд орсон өөрийн орон нутгийн иргэдийг 22-24-ний өдрүүдэд татан авах ажлыг зохион байгууллаа.
Энэ хугацаанд тусгай үүргийн 9 автобусаар 361 иргэнийг, 82 хувийн авто машинаар 223 иргэн нийт 584 иргэн орон нутагтаа ирээд байна.
Цаашид энэ сарын 30-ны өдрийг хүртэл аймгийн Шуурхай штабт бүртгүүлсний дагуу PCR шинжилгээний хариутай иргэд хувийн унаагаар орон нутагтаа ирж болох бөгөөд иргэд тогтоосон хугацаанд олон нийтийн газраар явахгүй байж гэрийн ажиглалтад байхыг анхааруулж байна.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС