Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат, СТСХ-ийн дарга Г.Энхтайван нар Дэлгэрхангай сумын төрийн албан хаагчидтай уулзаж, 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, тэдний ажиллаж амьдрах нөхцөл, нийгмийн баталгаа, сахилга хариуцлагын талаар ярилцлаа.
Иргэд төрийн албан хаагчид 2021 оныг "Бизнес эрхлэгчдийг дэмжих жил", Долоо хоног бүрийн хагас сайн өдрийг "Иргэдтэй уулзаж сонсох өдөр", Төрийн албаны цахим систем ERP , төрийн албан хаагчдын хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үйл ажиллагааг дэмжин санал бодлоо солилцлоо.
Мөн 1922 онд байгуулагдсан, 2016 онд улсын төсвийн 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ашиглалтад орсон С.Дашдооровын нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцсан байна.