Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын гишүүд өнөөдөр хуралдаж цар тахлын салбар дундын эрсдлийн үнэлгээний үр дүнгийн талаар болон цаг үеийн өнөөгийн байдлаар хэлэлцэж цаашид авах арга хэмжээний талаар салбар бүрээс санал солилцож, хурлын тэмдэглэлээр дараах шийдвэрийг гаргалаа.
1. Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас гарсан захирамж, тушаал, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулах
2. Сумдын удирдлагуудад хяналтын пост, хөдөлгөөнт эргүүлийг нэмэгдүүлэх
3. Төв зам дагуух Дэлгэрцогт, Луус, Хулд сумын цайны газар дэлгүүрүүдэд хяналт тавьж, дамжин өнгөрч байгаа иргэдэд үйлчилгээ үзүүлж буй газрын үйл ажиллагааг зогсоох талаар МХГ-ын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх
4. Хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг шалгах, заавар зөвлөмж өгөх, хариуцлагатай жижүүрийн хуваарь гаргах
5. Сумдад болон аймгийн төвд хөдөлгөөнт эргүүлийг гаргах
6. Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хяналтын цэгт ЦГ-ын автобусыг байрлуулж орчин нөхцөлийг сайжруулах
7. МСҮТ-ийн дотуур байрыг түр тусгаарлах байраар ашиглах
8. Тусгай зориулалтын автомашинаар хүнсний тээвэрт явж буй иргэдийг гэр бүлийн хамт 7 хоног гэрийн
тусгаарлан ажиглалтад оруулах