Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 1 дүгээр сарын 05 өдрийн Түр журам батлах тухай тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх" төсөл нь аймгийн сумдын болон отроор явж байгаа малчин өрхөд тэжээл хүргүүлэх ажлыг аймаг орон нутагт хэрхэн зохион байгуулж байгаа байдалд болон тэжээлийн хүргэлт, хүлээн авалт, хадгалалт, хуваарилалт, тараалтын байдалд төслийн дотоодын хяналт үнэлгээ хийх, тэжээл олгох ажлын хэсэгт санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, тэжээл аппликэйшны талаар сургалт явуулж, хүчит тэжээлээр малаа тэжээх арга зүйн заавраар хангаж, малчин өрхүүдтэй уулзаж санал хүсэлтийг авах ажлыг эхлүүллээ.