Мэдээ, мэдээлэл

УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН ЗУРВАС ДАГУУ НОГООН БАЙГУУЛАМЖ, ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан Мандалговь хотыг дайран өнгөрдөг улсын чанартай авто замын зурвас дагуу ногоон байгууламж, тохижилтын ажил хийх төслийг Аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан хэрэгжүүлж эхэллээ.
Санаачлагын хүрээнд 1 дүгээр сарын 31-ний өдөр Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Л.Доржбат, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дундговь-Ус ОНӨҮГ зэрэг холбогдох бүх шатны байгууллагын удирдлагууд цугларч газар дээрх нөхцөл байдалтай танилцан цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвшилцлөө.
Авто зам дагуух ногоон байгууламж, тохижилтын ажлыг орон нутгийн төсвийн дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотойгоор хийж гүйцэтгэхээр тусгасан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа