Дундговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Tэвш есөн эрдэнэ ХХК нь “АПУ” ХХК-ны борлуулалтын бөөний төв бөгөөд худалдаа үйлчилгээний чиглэлийн компани юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин 300 гаруй мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүний дээж Цэвэр сүүг гардуулан өглөө.
Тэвш есөн эрдэнэ ХХК-ны хамт олонд талархаж, ажлын өндөр амжилт хүсье.