Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн сум, суурин газарт мотоциклын хөдөлгөөнийг түр хориглох тухай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/23 дугаар захирамжаар баталж байсан билээ.
Энэхүү захирамж гарсантай холбогдуулан иргэдээс бодит байдал дээр малчдын унааны гол хэрэгсэл болох мотоциклын хөдөлгөөнийг хориглох нь хүндрэлтэй байгааг аймгийн удирдлагуудад уламжилж санал хүсэлт ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын зүгээс уг шийдвэрийг хүчингүй болгож мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын биед гэмтэл учруулах, зам тээврийн аливаа осол эндэгдэлээс урьдчилан сэргийлэн хурдаа тохируулах, хамгаалалтын малгай хэрэглэх, замын бартаа сааданд болгоомжтой явахыг нийт иргэддээ уриаллаа.
Мөн замын хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газарт үүрэг болгосон байна.