Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр нар тус газрын худалдан авах ажиллагаа, өмчийн харилцааны чиглэлээр 2020 онд хийж хэрэгжүүлсэн болон 2021 онд хийхээр төлөвлөөд байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, ажилтан албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтын үеэр Орон нутгийн өмчийн Газрын дарга Ж.Гантулга өнөөгийн нөхцөл байдал цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулж санал солилцлоо.
Мөн Аймгийн Засаг даргын зүгээс 2021 оныг “Бизнесийг дэмжих жил” болгон зарласантай уялдуулан хуулийн хүрээнд “Худалдан авах ажиллагаа”-г ил тод, түргэн шуурхай зохион байгуулах, орон нутгийн аж ахуй нэгжээ дэмжин ажиллах , өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын талаар анхаарч ажиллах зөвлөмж чиглэлийг өглөө.