Даваа гаригт болдог Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 14 хоног тутмд болох бөгөөд аймгийн удирдлагууд хэлтэс, агентлаг, газрын дарга нар оролцож өнгөрөгч 14 хоногийн ажлын мэдээлэл, өргөдөл гомдлын мэдээлэл болон ирэх ажлын өдрүүдэд хийхээр төлөвлөсөн арга хэмжээгээ танилцуулж, цаг үеийн тулгамдсан асуудлаа ярилцлаа.
Онцолбол ЗДТГ-ын дарга Л.Доржбат "Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа албан хаагчийн харилцааны соёлд анхаарах, байгууллагын соёлыг бүрдүүлж ажиллах, ажлын цаг ашиглалтыг үр бүтээлтэй хэрэгжүүлэх" тухай мөн Орон нутгийн Өмчийн газрын дарга Ж.Гантулга "Байгууллага бүрт Худалдан авах ажиллагааны А3 сертификаттай төрийн албан хаагчийн тоог 2-3 хүнд хүргэх зорилт тавин ажиллах бөгөөд сургалт арга хэмжээнд ажилчдыг идэвхитэй хамруулах" тухай чиглэл өглөө.
Өнгөрөгч хугацаанд аймгийн хэмжээнд нийт 908 өргөдөл, гомдол хүлээж авснаас 813 нь шийдвэрлэгдэж 89.5 хувийн гүйцэтгэлтэй одоогоор 95 өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн шатандаа явж байна.