Мэдээ, мэдээлэл

2020 ОНЫ АХМАДАД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГУУД ШАЛГАРЛАА

Дундговь аймгийн Ахмадын хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран 2020 оны "Ахмадад ээлтэй байгууллага" болон хүүхэд залууст ажил хөдөлмөрөө өвлүүлэн үлгэрлэж байгаа "Гэрийн сайн багш" нарыг тодруулж Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Л.Доржбат болон Аймгийн Ахмадын хорооны дарга Ц.Сугир нар шагнал гардууллаа.
Ахмадад ээлтэй байгууллагаар:
- Онцгой байдлын газар
- Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэг
- Өндөршил сумын эрүүл мэндийн төв
- Сайнцагаан сумын Боржигон баг зэрэг байгууллагууд шалгарчээ.
Гэрийн сайн багшаар:
- Баянжаргалан сумын иргэн Ч.Шинэбаяр
- Баянжаргалан сумын иргэн Ж.Рэгзэдмаа
- Өндөршил сумын иргэн М.Цогзолсурмаа
- Сайнцагаан сумын иргэн Д.Наранцэцэг
- Дэлгэрхангай сумын иргэн Ч.Лхамсүрэн нар тодорчээ.
Мөн энэ үеэр "Монголын ахмадын холбооны хүндэт тэмдэг"-ээр Д.Наранцэцэг, "Монголын ахмадын холбооны шилдэг ажилтан"-аар Ц.Сугир нар шагнагдлаа.
Ажил хөдөлмөрөөрөө манлайлсан байгууллага, иргэддээ баяр хүргэж амжилт хүсье.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа