Дундговь аймгийн албан ёсны “Dundgovi.gov.mn” цахим хуудас нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын “Авлигаас урьдчилан сэргийлэх” ажлын хүрээнд 14 яам, 21 аймгийн албан ёсны цахим хуудсыг мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд дүн шинжилгээ хийсэн шалгуур үзүүлэлтээр 86,8 хувийн үнэлгээ авч улсын хэмжээнд тэргүүлсэн үзүүлэлттэй байна.
Энэхүү цахим хуудсаар Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилсан, ИТХ-ын тогтоол, шийдвэрийг байршуулсан, иргэдээс санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авах нөхцөлийг бүрдүүлсэн, эрх бүхий байгууллагаас олгож буй тусгай зөвшөөрөл, түүний талаарх мэдээлэл, тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалт, үйлчлүүлэгчээс авч буй төлбөр хураамжийн журмын мэдээлэл, худалдан авах ажиллагааны тайлан, дүгнэлт, хяналт шалгалтын мэдээлэл зэргийг цаг хугацаанд нь оруулж олон нийтэд түгээж хэвшсэн байна.