Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар 2021 оныг "Бизнес эрхлэгчдийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан аймгийн ЗДТГ-ын зүгээс тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Үүний нэг хэсэг болох Дундговь аймгийн бизнес эрхлэгчдийн мэдээллийн сан бүрдүүлэх, тэдгээрийг нийтэд түгээж сурталчилах, өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилготой "Цахим платформ" үүсгэх ажлыг 3 дугаар сарын 1-ний өдөрт багтаан хэрэгжүүлэхээр боллоо.
Бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, хувь хүмүүс харьяа сумдын ЗДТГ-аас зохион байгуулж буй бүртгэл, судалгаа мэдээлэл цуглуулах ажилд идэвхитэй хамрагдаж аймгийн бизнесийн орчиноо тодорхойлоход хамтран оролцоно уу.