Аймгийн удирдлагууд хуучин МСҮТ-ын барилгын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Тус барилгад 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, засвар үйлчилгээ хийгдээгүй байна.
2021 оныг "Бизнесийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан шат дараатай ажлуудыг авч хэрэгжүүлж байгаагын хүрээнд хуучин МСҮТ-ын барилгыг Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байрыг дэмжих бизнес төв болгон ашиглахаар төлөвлөлт, судалгаа хийж байна.
Ингэснээр ажлын байр нэмэгдэж олон арван жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хямд өртгөөр бүтээгдэхүүн үйлчилгээг нэг цэгээс бий болгох, ашиг орлогоо нэмэгдүүлэх, бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.
Нутаг орныхоо хөгжил дэвшлийн төлөө хуучин барилгын засварын ажилд иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд хамтран дэмжиж ажиллахыг хүсье.