Мэдээ, мэдээлэл

MERIT ТӨСЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

MERIT төслийн захирал Женнифер Адамс болон Төслийн дэд захирал Р.Алтангэрэл нар Дундговь аймагт хүрэлцэн ирж өнгөрсөн жилүүдийн ажлаа дүгнэн 2021 онд хамтран ажиллах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат МСҮТ-ийн хуучин барилгыг сэргээн засварлаж "Бизнес хөгжлийн төв" болгон ашиглах тал дээр хамтран ажиллах, уул уурхайн салбарыг хэрхэн зохистой удирдаж орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зэрэгт зөвлөн туслаж ажиллахыг хүслээ.
Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр манай улсад хэрэгжиж буй "MERIT" төсөл нь олборлох салбарыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх замаар Монгол улсын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Төсөл нь Аймаг орон нутгийн хөгжил, Ур чадварт суурилсан хүний нөөцийн тогтолцоо, Мэдлэгийн портал, Үр дүнд суурилсан бодлого төлөвлөлт, Манлайлал, Байгаль орчны тогтвортой байдал, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах гэсэн 7 гол чиглэлд төвлөрөн хэрэгжиж байна.
 
 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа