Аймгийн Засаг дарга болон холбогдох газар хэлтсийн удирдлагууд Дундговь аймгаар дайран өнгөрөх нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар тээврийн компаниудын удирдлага, төлөөллүүдтэй уулзлаа.
Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын дагуу хүнд даацын авто машинаар нүүрс тээвэрлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайдын А/82 дугаар тушаалаар хатуу хучилттай зам барих хүртэл хориглосон билээ.
Аймгийн удирдлагуудын зүгээс Дундговь аймгаар дайран өнгөрөх улсын чанартай авто замаар хүнд даацын авто машинаар тээвэрлэлт хийхийг хориглосон бөгөөд А/82 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах, орон нутгийн иргэд, удирдлагуудтай ойлголцох, улсын чанартай авто замыг стандарт шаардлага хангасан тусгай зориулалтын авто зам болгох саналтай байгаагаа илэрхийллээ.