3 дугаар сарын 15-нд хичээл сургалт эхлэхтэй холбогдуулан Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Сайнцагаан сумын 8 цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын 5 сургуулийн захиралууд болон холбогдох газар, хэлтсийн удирдлагуудтай уулзаж бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс хичээл сургалт эхлэхэд тулгамдаж буй асуудал нь цар тахлын улмаас барааны үнэ өссөнтэй холбоотой хүнсний хэрэгцээнд мах нийлүүлэх түнш олоход хүндрэлтэй байгааг онцлов.
Аймгийн хэмжээнд урьдчилсан судалгаагаар цэцэрлэг, сургуулийн сурагчдын 70 хувь нь танхимын сургалтад оролцох боломжтой, 30 хувь нь зайнаас суралцах боломжтой гэсэн үр дүн гарсан байна.
Цэцэрлэг, сургуулиудын ариутгал халдваргүйжүүлэлт 90 хувийн гүйцэтгэлтэй, дотуур байранд орох сурагчдыг бүртгэж бэлэн байдлыг ханган ажиллаж байна.