Дундговь аймгийн Онцгой байдлын газраас “Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах” зорилтын хүрээнд 40 айлын хоёр блок орон сууцыг барьж 1 дүгээр блокын барилгыг 2020 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулсан бөгөөд 2 дугаар блокыг 2021 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.Тус ажлын хүрээнд хөнгөлөлттэй үнээр шинэ орон сууцанд орж байгаа алба хаагчдад ОБЕГ-аас тус бүр 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.