Боловсрол, соёл, урлагийн газар. Төрийн албан хаагчдад зориулсан Монгол хэл бичгийн цахим сургалт зохион байгуулагдаж байгаа ба Монгол улсын ардын багш Д.Төмөртэй хамтран “ДУНДГОВЬ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД” цахим хуудсыг нээн өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээний 3563 төрийн албан хаагчаас 1858 төрийн албан хаагчийг гишүүнчлэн Монгол бичгийн 8 дахь цуврал “ЦАХИМ ХИЧЭЭЛ”-ээ байршуулан 30 төрийн байгууллагын “ГЭРИЙН ДААЛГАВАР" challenge-д дуудан 109 төрийн албан хаагчийн даалгаварт зөвлөгөө өгч ажиллалаа.
Мэдээллийг бэлтгэсэн: БСУГ-ын мэргэжилтэн Л.Мөнхзул