2014 онд орон нутгийн хөрөнгө оруулалттайгаар Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт "Эрдэм шинжилгээ, туршилт үйлчилгээ ОНӨҮГ"-ыг байгуулан олон наст ургамал тариалан малын тэжээл үйлдвэрлэж эхэлжээ. Тус үйлдвэрийн газар 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй зогсонги байдалтай байна.
Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дэрэн сумын "Эрдэм шинжилгээ, туршилт үйлчилгээ ОНӨҮГ"-ын урьд онд тоологдсон эд хөрөнгөд тулгалт хийж, дүгнэлт гарган тус үйлдвэрийн газрыг цаашид хэрхэн ажиллуулах талаар сумын Засаг дарга болон холбогдох хүмүүстэй санал солилцож аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр боллоо.