Ажлын байрны зуучлал: ХХҮГазрын 2021 оны 2 сарын мэдээгээр нийт 39 хүн ажлын байранд зуучлагдсан нь өмнөх оны мөн үеэс 54 хүнээр буурсан байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд уул уурхай, олборлох үйлдвэрийн салбарт 30.8 хувь, төрийн удирдлага ба батлах хамгаалах үйл ажиллагааны салбарт 7.7 хувь, Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарт 10.3 хувь, боловсролын салбарт 5.1 хувь, үйлчилгээний бусад салбарт 25.6 хувь, санхүү даатгалын салбарт 5.1 хувь нь зуучлагдсан байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 12 нь буюу 30.7 хувь нь эмэгтэйчүүд байна.
Бүртгэлтэй ажилгүйчүүд: 2021 оны 2 сарын байдлаар аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй, ажил хайж байгаа 555 хүн бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 2.8 хувиар өссөн байна. Нийт ажилгүйчүүдийн 48.6 хувь буюу 270 хүн нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 169 ажил хайгч иргэн ногдож байхад Хулд 343, Говь-Угтаал 455, Луус 190, Цагаандэлгэр 214 , Өндөршил 206 байгаа нь аймгийн дунджаас дээгүүр байна.