Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуульд заасан хугацаанд санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэж дууслаа. Санхүүгийн тайлангийн аудит нь шалгагдагч этгээд санхүүгийн тайлангаа холбогдох хууль тогтоомж, стандарт, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын шаардлагад нийцүүлэн үнэн зөв, шударгаар тайлагнасан эсэхэд аудит хийж баталгаажуулдаг билээ. Төрийн аудитын газар аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын тайлан, дүгнэлтийг хуулийн хугацаанд аймгийн Засаг даргад гардуулж, аудитын тайланд дурдсан зөвлөмжүүдийг танилцуулав. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар нийт 1.4 тэр бум төгрөгийн зөрчил илэрсэн нь өмнөх оноос 2 дахин буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь аймаг, сумдын Засаг дарга, аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн байгууллагууд Төрийн аудитын газраас өгсөн зөвлөмжийн дагуу аудитаар илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байхад чиглэсэн ажлуудыг зохион байгуулж ажилласны үр дүн юм.
Тайланг доорх холбоосоор орж үзнэ үү
https://tailan.audit.mn/api/pages/97eefb8f0a52035963cd39325bed5d41/watermarked.pdf
https://tailan.audit.mn/api/pages/0f2225d2a707af43b590c7525f1c5660/watermarked.pdf