“Нэг үеийнхэн 1998” ТББ-аас гишүүдийнхээ дунд малчдад туслах хандивын аян өрнүүлж, өрнүүлсэн хандиваараа “Малчин аранз”-ыг бэлтгэн аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.
Аяны хүрээнд нийт 11,6 сая төгрөгийн хандив цуглуулж, 130 гаруй малчдад зориулан “Малчин-98” аранзийг бэлтгэсэн байна.
Тус аранзад салхи шорооноос хамгаалах нано хөнжил, дулаан баригч, луужин, дохионы пуужин, анхны тусламжийн (SOS) хайрцаг, аюулгүй байдлын шил, хошуувч, духны гэрэл, батарей, шүдэнз, олон үйлдэлт хутга, ус, печень зэрэг 15 нэр төрлийн бүтээгдэхүүн багтжээ