Мэдээ, мэдээлэл

БШУЯ-НЫ ДЭРГЭДЭХ БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗӨВЛӨХ БАГШ НАР АЙМГИЙН БАЙГАЛИЙН УХААНЫ БАГШ НАРЫН ЦАХИМ ХИЧЭЭЛД ОРОЛЦОН ЗӨВЛӨН ТУСАЛЛАА.

Боловсрол соёл урлагийн газар: БШУЯ-ны дэргэдэх Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч А.Энхтогтох, Хичээлийн судалгааны нийгэмлэгийн тэргүүн Н.Оюунцэцэг, Эрдэм шинжилгээний ажилтан О.Мөнхжин, эрүүл мэндийн боловсрол хариуцсан ЭША, Доктор н.Түвшинжаргал нар аймгийн Байгалийн ухааны багш нарын цахим хичээлд оролцон зөвлөн тусаллаа. ЭДЦС-ийн химийн багш Д.Амгалантөгс  "Органик нэгдлийн бүтэц нэршил" сэдийг 9-р ангид, Мандал сургуулийн биологийн багш Б.Цэрэнсодном  "Амьсгалын эрхтэн тогтолцооны бүтэц үүрэг"  сэдвийг 11-р ангид,  ГИЦС-ийн биологи, эрүүлмэндийн багш Б.Амартайван  "Нөхөн үржихүйн эрүүл мэнд"  сэдвийг 11-р ангид тус тус амжилттай заалаа. Хичээлд 55 сурагч, хими биологийн багш 46, сургалтын менежер 11, давхардсан тоогоор нийт 112 багш, суралцагч, сургалтын менежерүүд оролцов.  

Зөвлөмж: 1. Ээлжит хичээлийг бэлтгэхдээ сургалтын хөтөлбөр, суралцахуйн зорилтыг сайтар судлах

2. Ээлжит хичээлийг хүүхэд төвтэй сургалтын арга зүйгээр заах

3. Зайн сургалтын технологийг судлан сургалтын үйл ажиллагаанд ашиглах

4. Нотолгоонд суурилсан сургалтын арга зүйг ашиглах

5. Ээлжит хичээлийн арга зүйг зөв сонгох

 6. Ээлжит хичээлээр олгох агуулгын хэмжээг сайн тооцох зэрэг зөвлөмжүүдийг өглөө. 

МЭДЭЭЛСЭН: БСА-НЫ ДАРГА Л.ОЮУНБАЯР 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа