Мэдээ, мэдээлэл

БНХАУ-ын ӨМӨЗО-ны 70 жилийн ойд зориулан Хөх хотноо зохион байгуулагдаж буй "Монголын соёлын өдрүүд" арга хэмжээ амжилттай оролцоод ирлээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны 70 жилийн ойд зориулан Хөх хотноо зохион байгуулагдаж буй "Монголын соёлын өдрүүд" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд /БСШУСЯамны Дэд сайд Отгонбаяр тэргүүтэй 9 хүний бүрэлдэхүүн оролцлоо. Дундговь аймгаа төлөөлөн дуучин МУСТА Б.Галиндив, А.Давааням, дуучин Н.Шүрэн-Эрдэнэ нар МАУДуу Урьхан хонгор салхи, ХАДуу Тяньлу, Хөлөн бөөр гэх мэт дуунуудыг үзэгчдэд хүргэж үзэгчид халуун дотноор баяр хүргэсэн байна. Мөн ТС, АУЗ Д.Мягмарын зохиол "Найрын ширээний ууц" жүжгийг Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчид тоглолоо. Тус арга хэмжээний хаалтын үйл ажиллагаа "Сайхан монгол орон" хүндэтгэлийн тоглолтоор өндөрлөсөн байна. Тус тоглолтын ерөнхий найруулагчаар ТХДЖТеатрын дарга, уран сайхны удирдагч МУСТА Д.Доржсүрэн ажиллалаа. Тус тоглолтонд Хилийн Цэргийн Дуу бүжгийн чуулга, Монголын Үндэсний Их Театр, Хөсөгтөн хамтлаг, Дундговь аймгийн #Төв_Халхын_Дуулалт_Жүжгийн_Театр мөн хэвлэл мэдээллийн ажилтанууд гэх мэт Монгол улсаа төлөөлөн 70 гаруй уран бүтээлчид оролцлоо.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа